ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Аргын тооллын 3 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 8

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 06.38-19.17
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 3 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 8, Хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top