Францын “Balenciaga” брэнд эрчүүдэд зориулж балерина гутал худалдаанд гаргажээ.
Тус брэндийн албан ёсны сайтад мэдээлснээр, эрчүүдийн 2023 оны хавар-зуны коллекцод багтсан атласан материалаар хийсэн, жижиг бантиктай балеринаг “Leopold Ballerina” хэмээн нэрлэсэн байна. Эл загварыг хар, шаргал, хөх өнгөний сонголттой гаргажээ. Эрчүүдийн балерина гутлын үнэ 925 ам.доллар.
Түүнчлэн “Balenciaga” брэнд “бүдүүн гэдэс”-ий хэлбэртэй ороолт гаргажээ. 1700 еврогийн үнэтэй “Wire Scarf” оролтыг зуны коллекцод танилцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )