ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 01

Аргын тооллын 4 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 11

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 06.32-19.21
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 4 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 11, Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top