ДОРНЫН ЗУРХАЙ: Худалдаа арилжаа хийхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 02

Аргын тооллын 4 сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 12

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.30-19.22
  • Барилдлага: Арвидах   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 4 сарын 2, Адьяа гараг. Билгийн тооллын 12, Их морь одтой, цагаан бар өдөр. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Harmandah(103.14.38.218) 2023 оны 04 сарын 04

Ohin

0  |  0
Top