ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 04

Аргын тооллын 4 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 14

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 06.25-19.25
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 4 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Харцага одтой, хар луу өдөр. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top