ДОРНЫН ЗУРХАЙ: Луу жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 08

Аргын тооллын 4 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 17

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 06.17-19.31
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 17, Онгоц одтой, улаан бич өдөр. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top