ДОРНЫН ЗУРХАЙ: Элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Аргын тооллын 4 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 20

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 06.12-19.35
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 4 сарын 11, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Гар одтой, шарагчин гахай өдөр. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top