БНАСАУ пуужин харвасантай холбогдуулан Японы Засгийн газар Хоккайдо аралд нүүлгэн шилжүүлэлт зарлажээ.
Японы эрх баригчдын мэдээлснээр, J-Alert дохиоллын системийн тусламжтай ард иргэдийг газар доорх метроны станц эсвэл хорогдох байруудад хорогдохыг хүссэн байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-нд БНАСАУ тив алгасах баллистик пуужинг Япон тэнгисийн зүг харвасан билээ.
Хоккайдо арал дээр мөн галт тэрэг болон хурдны замын хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хөлөг онгоц болон нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах үүрэг өгчээ.Тэрбээр мөн ард иргэдийг шуурхай мэдээллээр хангаж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлыг хангах үүргийг холбогдох яамдад өгөөд байна. 2023 он гарснаас хойш БНАСАУ 12 удаа пуужин харваад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Япон Хоккайдо аралд үлгэн шилжүүлэлт зарлажээ гэнээ... хахаха гоо сайханы мэс заслаас салдаггүй Гантуяа гэгч хүүхний Монголын шилдэг орчуулагчаар тодруулсан Я.Болор гэгч ингэж орчуулжээ. Хөх инээд хүргэчих юм. Нөгөө монголын шилдэг орчуулагч нь өөрийнхөө нэрийг нуугаад Я.Болор гэнээээ. Ядахдаа монгол хэлээрээ ойлгомжтой зөв бичиж сурмаар даа шилдэг орчуулагчаа!!!!