ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 15

Аргын тооллын 4 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 25

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 06.04-19.41
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 4 сарын 15, Санчир гараг. Билгийн тооллын 25, Тооно одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top