ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ үргэлжид ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 16

Аргын тооллын 4 сарын 16, Адъяа гараг. Билгийн тооллын 26

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХ ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.02-19.42
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 16, Адъяа гараг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой , хөх луу өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top