ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр буян номын үйлийг эхлэхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ДОЛООН МЭНГЭТЭЙ УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.04.27 / Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 7
  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.42-19.58
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top