ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр газар лусын зан үйл хийхэд сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 29

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.04.29 / Бямба гараг
  • Билгийн тооллын: 9
  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.38-20.01
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанжан Санай(202.55.188.84) 2023 оны 04 сарын 30

Саин

0  |  0
Алтанжан Санай(202.55.188.84) 2023 оны 04 сарын 30

Саин

0  |  0
Top