Аргын тооллын 5 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 12
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )