ДОРНЫН ЗУРХАЙ: Найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Аргын тооллын 5 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 05.30-20.08
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 5 сарын 4, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 30 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top