ДОРНЫН ЗУРХАЙ: Хууль цааз гаргах, батлахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Аргын тооллын 5 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 15

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.29-20.09
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 5 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 15, Салхины эх одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ,  4 цаг 18 минут үргэлжлэх ба оргил үе нь 05/06-ны 01:22-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top