Аргын тооллын 5 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 17
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 7, Адъяа гараг. Билгийн тооллын 17, Онгоц одтой, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл ( 0 )