ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Аргын тооллын 5 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 22

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААН МОРЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 05.18-20.19
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 5 сарын 12, Сугар гараг. Билгийн тооллын 22, Тооно одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top