ДОРНЫН ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 19

Аргын тооллын 5 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын битүүн

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 05.09-20.28
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 5 сарын 19, Сугар гараг. Билгийн тооллын битүүн, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top