ДОРНЫН ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Аргын тооллын 5 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 27

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 05.13-20.24
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 5 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 27, Дэлгэрүүлэгч одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top