Аргын тооллын 5 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 28
ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ТАВАН ШАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 28, Шийдэм одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Билгийн 28.
Сэтгэгдэл ( 0 )