ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлийг эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 18

Аргын тооллын 5 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 05.11-20.27
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 5 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29, Гоё хүүхэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top