ДОРНЫН ЗУРХАЙ: Угаал үйлдэхэд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 21

Аргын тооллын 5 сарын 21, Адъяа гараг. Билгийн тооллын 2

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.07-20.30
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 5 сарын 21, Адъяа гараг. Билгийн тооллын 2, Гөрөөсөн толгой одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох (15ц 30м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top