Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс 2022 онд гүйцэтгэсэн “Дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүн” судалгаанд дэлхийн 191 улсыг хамруулсан байна. Тухайн улсын хүн амын тоог парламентын гишүүний тоонд харьцуулан судалгааны дүнг гаргажээ. Тодруулбал, нэг танхимтай парламентын гишүүдийн тоо, хоёр танхимтай парламентын хувьд доод танхимын гишүүдийн тоог баримтлан гаргасан байна.
Хүн ам цөөнтэй арлын улс орнуудын парламентын гишүүд нь 1000 хүрэхгүй иргэд төлөөлөх тохиолдлууд байхад, хүн ам ихтэй Энэтхэг (2.532.118), АНУ (760.925), Пакистан (645.884), Нигери (572.609) зэрэг орны парламентын гишүүн нь хамгийн олон иргэнийг төлөөлөн ажилладаг байна.
Парламентын нэг гишүүний төлөөлж буй хүн амын тоог авч үзвэл нийт улс орнуудын 66 нь буюу 34.7 хувь нь 100.001-ээс дээш иргэнийг төлөөлөн ажиллаж байна. Парламентын нэг гишүүн нь 40.001-60.000 иргэнийг төлөөлж буй 19 улс байна.
Монгол Улсын Их Хурлын нэг гишүүн нь 44.178 иргэнийг төлөөлж дээрх хэсэгт багтаж байна. Монгол Улстай хүн амын тоогоороо ойролцоо (2-5 сая хүн амтай), парламентын засаглалтай 14 улсын парламентын нэг ба хоёр танхимыг авч үзэхэд, 3-5 сая хүн амтай, дунджаар 40.5 мянган иргэнийг төлөөлж буй 7 улс, 2-3 сая хүн амтай, дунджаар 27.0 мянган иргэнийг төлөөлж буй 7 улс байна.
Монгол Улстай хүн амын тоогоороо ойролцоо бөгөөд парламентын засаглалтай, парламентын нэг танхимтай хоёр орныг авч үзэхэд, 2.963.243 хүн амтай Армени Улсын Үндэсний Ассамблей 107 гишүүнтэй бөгөөд нэг гишүүн нь 27.693 иргэнийг, мөн 3.989.167 хүн амтай Гүрж Улсын Парламентад 150 гишүүнтэй бөгөөд нэг гишүүн нь 26.594 иргэнийг тус тус төлөөлж байна.
Монгол Улс 1990 оноос хойш төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлыг найман удаа бүх нийтийн, шууд, чөлөөт, ардчилсан сонгуулиар байгуулаад байна.
Манай улсын нийт хүн ам 1992 онд 2,115.0 мянган байсан бол 2020 онд 3,296.9 мянга болж 52 хувиар өссөн байна. Энэ нь:
• 1992 онд УИХ-ын нэг гишүүн 29.145 иргэнийг төлөөлж байсан;
• 2020 онд УИХ-ын нэг гишүүн 44.178 иргэнийг төлөөлж байсан.
Харин сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүний тоо 1992 онд УИХ-ын анхны сонгуулийг явуулснаас хойш 2020 онд 85 хувиар өссөн байна. Энэ нь:
• 1992 онд УИХ-ын нэг гишүүн 14.368 иргэнийг төлөөлж байсан;
• 2020 онд УИХ-ын нэг гишүүн 26.368 иргэнийг төлөөлж байсан.
Сэтгэгдэл ( 8 )
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Za bolioroi teeneg hun huurah gee yu
Za bolioroi teneg hun huurah gee yu
УИХ 76-г цөөлөх хэрэгтэй. Тэдний тоог нэмбэл энэ олон хулгай улам нэмэгдэнэ.
тоондоо биш шударга чадвартайг хүсээд байнаа ард иргэд чадвартай бол ганц ерөнхийлэгчийн засаглалтай байсан ч яадаг юм гэхдээ Хүрэлсүх л биш шүү
Манай гишүүд өөрийнхөө төөлөө гишүүн болдог Гадаадын сайн юмыг хуулахаас биш бүх юмыг хуулахгүй шүү
Төлөөллийг олж харахгүйл байгаа шүү. Харин өөрийнхөө төлөа л гишүүн болдог юм биш үү?!
Парламентын нэг гишүүн иргэнийг төлөөлдөг гэдэг үлгэрээ ярихаа болиорой. тэд биднийг төлөөлж байгаагүй, одоо ч төлөөлөөгүй, цаашид ч төлөөлж чадахгүй.....................