ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйл эхлэхэд ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 25

Аргын тооллын 5 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.03-20.35
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 5 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Найралт эх одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 3 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top