ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч, хүч нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 30

Аргын тооллын 5 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 10

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 04.59-20.40
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 5 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Тугчин одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top