ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 31

Аргын тооллын 5 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 11

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 04.58-20.41
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 5 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top