ДОРНЫН ЗУРХАЙ: Морь жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 01

 

Аргын тооллын 6 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААН БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.58-20.42
  • Барилдлага: Хотол чуулган   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 6 сарын 1, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Салхины эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top