ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 02

Аргын тооллын 6 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 13

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.57-20.43
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 6 сарын 2, Сугар гараг. Билгийн тооллын 13, Онгоц одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top