ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Аргын тооллын 6 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 19

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 04.54-20.48
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй  
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 6 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 4 цаг 54 инутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top