ДОРНЫН ЗУРХАЙ: Газрын ам бооход сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

 

Аргын тооллын 6 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН НЭГ ЦАГААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 04.54-20.48
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 6 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанжан Санай(202.55.188.122) 2023 оны 06 сарын 08

Саин баин уу. Зүрхай надаад зөв тардаг

0  |  0
Top