ДОРНЫН ЗУРХАЙ: Үнэт эрдэнийн зүйл авахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Аргын тооллын 6 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 21

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.54-20.49
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 6 сарын 9, Сугар гараг. Билгийн тооллын 21, Тооно одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top