ДОРНЫН ЗУРХАЙ: Балжиннямтай өдөр

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Аргын тооллын 6 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 3,

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 6 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 3, Найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Зуны туйл, халууны ес эхлэх (23ц 33м) болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top