ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ ЭЕРЭГ сайн

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 28

Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 10

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
  • Наран ургах, шингэх: 04.55-20.55
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 6 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 10, Салхины эх одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top