ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2023 оны 07 сарын 24

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.07.24, Даваа гараг
  • Билгийн тооллын: 6
  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.18-20.39
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аааа(202.126.90.76) 2023 оны 08 сарын 10

Өрнийн зурхайгаа оруулахаа яагаад болчихов

0  |  0
Top