Монголыг зорьсон Кан Бён Сон найрагчийн тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Монголыг зорин өдөр бүр хэдэн зуун жуулчин ирж байгаа ч манай аялал жуулчлал, үйлчилгээний байгууллагууд, цаашлаад дэд бүтэц, наад захын хөгжлийн асуудлуудад аялагч, жуулчид сэтгэл дундуур байдгийг бид дор бүрнээ засаж, залруулах нь чухал. Санаа авч, өөрчлөгдөөсэй гэсэн үүднээс Монголыг зорин аялсан Өмнөд Солонгосын ахмад найрагчийн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.
 

Яруу найрагч Кан Бён Сон, Өмнөд Солонгос 

2023 оны зургаадугаар сарын 30. Үүрийн гэгээ цайлаа. Энэ бол миний хувьд түүхэн өдөр. Жинжүгээс Чэжү арал руу хэд хэдэн удаа нааш цааш явахдаа л онгоцонд сууж үзсэн би хорвоод мэндэлж, 70 гаруй жил "худагт мэлхий болон амьдарсан" болохоор өөрийн эрхгүй догдолж байлаа.

Оройн 21:00 цагийн орчим биднийг удирдан авч явах аялал жуулчлалын агентлагийн төлөөлөгч Жонг Чеол Сан, Кённам зохиолчдын холбооны ерөнхийлөгч Ли Дал Гюн нар бүх гишүүдийнхээ явах бэлтгэлийг шалгаж дуусгалаа. Эцэст нь, Гимхэ нисэх онгоцны буудлаас Монгол руу нисэх онгоцонд суув. Гэтэл 220 хүний суудал дүүрэн бөгөөд хоосон суудал нэг ч үлдээгүй байв. Корона цар тахлын үед онгоцны тасалгаа бараг хоосон нисдэг байсан гэж хүмүүс ярилцаж байхыг сонслоо. Мэдээж зургаа, долоодугаар сар бол Монголын хувьд аялал жуулчлалын оргил үе байдаг нь ч нөлөөлсөн байх. Цар тахлын дараах аялал, зугаалгатай ч холбоотой бололтой. 

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр буухад нэлээд хүйтэн байлаа. Та аялалаар явж байхдаа эргэн тойрноо сайн хараарай. Том гэдэстэй эрэгтэй, эмэгтэй хамгаалалтын ажилтан юм уу, цагдаа нарыг харах болно. Аан, монголчууд бүгд л ийм байх юм байхдаа гэсэн анхны сэтгэгдэл төрж байснаа нуух юун.

Шалгуулж дуусаад утасны цагаа харвал Солонгос, Монголын орон нутгийн цаг 7-р сарын 1-ний өдөр гэж зэрэгцэн харагдаж байв. Цаг нь Солонгосоос нэг цагаар хоцорч, шөнийн 1:20 болж байлаа.

Улс орны эдийн засаг, ард түмний соёл ямар түвшинд байгааг мэдье гэвэл “Нийтийн бие засах газраар ор” гэдэг үг санаанд буулаа. Өмнөд Солонгос шиг гараа угаачихаад гараа арчих ариун цэврийн цаас байхгүй ч харьцангуй цэвэрхэн байсан.

Зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 4-ний хооронд Монгол Улсад утга зохиолын аялал хийж буй биднийг удирдан чиглүүлэх Юна гэх хөтөч эмэгтэй солонгос хэлээр чөлөөтэй ярих юм. Жинжүгийн ойролцоох Масан, Чанвон зэрэг Кёнсаннамдогийн өнцөг булан бүрээс цугласан 54 утга зохиолын зүтгэлтэн бид бүгд л гайхширч байлаа. 

Эхний машинд 27 хүн, хоёр дахь машинд 28 хүн суулгах юм байна. Бид нисэх буудлаас 30 минутын зайд орших Улаанбаатар хотын төв дэх зочид буудалд буун, ачаа бараагаа янзаллаа.

Миний байрлаж буй 909 тоот өрөөний ариун цэврийн өрөөний угаалтуурын ус нь байнга гоожоостой. Гэхдээ шүршүүрт ороход хүндрэл гарсангүй. Гэтэл суултуурын хажуугийн хогийн саванд хэрэглэсэн ариун цэврийн цаас зөндөө байлаа.

Энэ нь онгоцны буудлын угаалгын өрөөтэй байгаа байдал нь адилхан санагдав. Хогоо яаралтай хаяхгүй бол үнэр гарах нь ойлгомжтой ч би яах билээ. Өөр нэг зүйл бол Солонгост Жангён дэн буудлуудад ч компьютер тавьсан байдаг. Гэтэл бидний буусан зочид буудал, гэр буудлуудад компьютер байхгүй юм билээ.

Буурал толгойтой болсноос хойш өөр оронд анхны өглөөгөө угтлаа, би. Зочид буудлын өглөөний цай нь ихэвчлэн махнаас бүрдсэн аж. Маханд дуртай хүний ​​хувьд сэтгэл хангалуун байлаа.

Монгол дахь хоёр дахь өдөр Элсэн тасархайгаар аялах хөтөлбөртэй байв. Улаанбаатар хотоос баруун тийш 280 км зайд орших элсэрхэг, элсэн цөл аж. Өөрөөр хэлбэл, хэдэн зуун сая жилийн турш бий болсон 80 орчим км сунаж тогтсон уудам элсэн уул. Цөлийн элсэн дээр чарга, тэмээ унахад 4 цаг 30 минут зарцууллаа. 

Хоёр машинд хуваагдсан Кённам зохиолчдын холбооны гишүүдийн нүүр баргар харагдав. Учир юу вэ гэвэл, бидний туулж байгаа зам "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу орж ирснээс шал өөр. Ажлын өдөр биш амралтын өдрийн өглөө хэдий ч зам машины зогсоол уу гэлтэй л байлаа. Японы Тоёота компанийн авсаархан жижигхэн суудлын автомашинууд замыг дүүргэжээ. Бид ч бас нам зогсов. 

Монгол Улс Өмнөд Солонгосоос долоо дахин том, уудам газар нутагтай, ердөө 3.3 сая хүн амтай гэгддэг. Тэдний тал хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг гэж хөтөч Юна тайлбарлав.

Миний хувьд бага ангид байхдаа Монгол гэж сонсоогүй. Манай хөтөч Юна хэлэхдээ, Манжийн дарлалд байж байгаад 1921 онд тусгаар тогтнолоо зарласан. 1924 онд Оросын дэмжлэгтэйгээр социалист БНМАУ байгуулагдсан. Социалист тогтолцоо 60 гаруй жил хадгалагдсан. 1991 онд ЗХУ задрахтай зэрэгцэн Монголд ардчиллын хөдөлгөөний салхи сэвэлзсэн. Эцэст нь 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаж байлаа гэж тэр бидэнд тайлбарлав.

Машины цонхоор гудамжны дүр зургийг ажихад 20 жилийн өмнөх Жинжү дэх Додонгнийг санагдуулна. Мөн Японы Тоёотагийн бүх машиныг энд зөөгөөд аваад ирсэн ч юм уу гэсэн бодол төрж байлаа. Тийм их япон машинууд байсан.

Бидэнтэй хамт явж байсан нэг яруу найрагч маань Юна хөтөчөөс асууж байлаа. "Яагаад гудамжинд солонгос үйлдвэрлэсэн машин байдаггүй, зөвхөн Тоёота маркийн машин байдаг юм бэ?" гэж... Урагшаа харсан ч, хойшоо харсан ч, хажуу тийш харсан ч дандаа Toyota тэмдэгтэй машин.  

Юна хөтөч Монголд ардчилал өрнөж, амьдралын чанар дээшилсэн. 2000-аад оны эхэн үед хуучин солонгос машин худалдаж авдаг байсан. Хямд үнэтэй ч байн байн эвдэрдэг учраас Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн машин муу гэж иргэд ярьдаг юм. Тийм учир тэр орон зайг нь япон машинууд нөхсөн гэж хэллээ.

Монголд аялж байхад замд тааралдсан машинуудын ихэнх нь Японы Тоёота маркийн автомашинууд байдаг ч 1 тоннын даацтай ачааны машин, жижиг, дунд, том оврын автобуснууд бүгд Хьюндай Мотор компанийн тэмдэгтэй. Энэ нь аялагчдын хувьд бас сонирхолтой харагдаж байлаа. Хотын төвд явдаг автобуснууд хүртэл бүгд Өмнөд Солонгост үйлдвэрлэгддэг гэдгийг хараад, бахархаж байгаагаа нуух юун. Нөгөөтэйгүүр Өмнөд Солонгосын “KOREA” гэж бичсэн самбарууд энд тэндгүй харагдана. Зочид буудал, хүмүүсийн байнга очдог газар гэх мэт томоохон барилгуудад байнга байрладаг CU, GS25 дэлгүүрийн самбарууд миний сэтгэлийг их хөдөлгөлөө.

Бид хотоос нэг цаг орчим явсан байх. Зам нь нэг урсгалтай, нэг урсгалтай зам нь хурдны зам бололтой. Төлбөр, хураамж авах хаалга суурилуулжээ. 

Замаар явж байхад олон зуун үхэр, хонин сүрэг амар тайван бэлчиж байгаа нь үнэхээр гайхалтай. Гэсэн хэдий ч энэ нь идэж болох өвс гэхэд хэцүү харагдсан. Удаан хугацаанд бороо ороогүй тул хуурай хөрснөөс цухуйсан хэдэн сөөвгөр өвс Өмнөд Солонгост бол анхны хяруунд цохиулсан өвс шиг л харагдаж байлаа. Том үхэр, адуунууд өдөржин л идэх бололтой.

Чэжү арлын бэлчээрт үхэр, адуу бэлчээхийг харах болгонд яг л уран зураг шиг санагддаг байлаа. Хүн төрөхөд Сөүлд, морь төрөхөд Чэжү арал руу илгээдэг гэдэг үг ийм учраас л байдаг байх. 

Цаашлах тусам эхлэл төгсгөлгүй нуга аж. Замд хаяадаа гэр л харагдана, хааяа үхэр, хонин сүрэг харагдана. Намхан уул толгодууд байх боловч мод харагдахгүй нүцгэн уулс голдуу. Замд явж байхад эмэгтэйчүүд маань бие засахыг хүслээ. Гэсэн ч замын хажуугийн амралтын газрууд харагдсангүй. Аяллын автобус хэсэг хугацаанд явж байгаад зогслоо. Тэнд банзаар хийсэн бие засах газар харагдлаа. Энэ нь 40-50 жилийн өмнө Чонгичеон дүүрэгт түрээсэлж, амьдарч байсан байрны энгийн нийтийн бие засах газруудыг санагдууллаа. Эрчүүд ч яахав, тэр хавиар эргэлдэж асуудлаа шийдэв. Харин эмэгтэйчүүд хэдэн арван жилийн өмнөх жирийн жорлонд тонгочиж, өмхий үнэрийг үнэрлэхийн зовлонг мэдэрсэн байх. 

Эцэст нь бид энэ өдрийн онцлох газар болох Элсэн тасархайд ирлээ. Чарга, тэмээ унаж үзэнгээ бид бүгд хүүхэд насны ертөнцөд умбалаа. Насаа мартсан эмэгтэйчүүд маань долоон настай охид шиг л харагдаж байлаа. Элсэн уулан дээр гарч, хоёр гараа алдлан, тэнгэрт хүрэхийг хичээж байгаа нь үнэхээр бахдалтай харагдана. 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochinх(86.111.139.143) 2023 оны 08 сарын 16

Uuniig unshaad icheesei Ene olon setgelgui orchnoo anhaarch uud ni tatddagui Hotiin udirdalguudaa ha ha ha Ajilgui amitadiin hiih ajiliug ni zaaj ugsund Bayarlalaaaa geech!!!

0  |  0
т(103.57.93.60) 2023 оны 08 сарын 16

Цэвэрхэн 00 байгуулчих нь сэтгэлийн л асуудал айхтар хөрөнгө шаардагдахгүй \nӨарсдөө үргэлж онгоцллр явдхг лркууд ойлгохгүй л пээ\nИчмээр ч юм дах

2  |  0
Батжаргал(202.126.89.90) 2023 оны 08 сарын 13

Монгол ч эрс тэс уур амьсгалаас болоод аялал жуулчлал 6-9 сар, асар уудам газар нутагтай, байгалийн үзэсгэлэнт газруудад очих гэж урт зам туулахаас өөр арга байхгүй, тэрийгээ дагаад үйлчилгээ нь үнэтэй болчихдог, хөдөөний жуулчны баазуудад хөдөөнөөс нь ажлуулахаар шаардлага хангахгүй, хотоос очиж ажиллах хүн барагтай бол олдохгүй гэх мэтийн Монголын онцлогууд бий. Солонгос, Япон шиг жижиг компактный улсууд бол үзэх газрууд, хотууд нь ойр, хөдөө гэж байхгүй, зам тавья, цахилгаан татъя амархан, зардал бага, хүн ам олон учраас жуулчны амралтын газрууд нь орлого ихтэй учраас хүнээ сайн цалинжуулна

2  |  0
Ytr(211.34.36.141) 2023 оны 08 сарын 12

СҮҮЛИЙН 100 ЖИЛИЙН БОДИТ ТҮҮХИЙГ БИЧСЭН БАЙНА. БУРУУ ЮМ АЛГА. ЯАЛТГҮЙ МОНГОЛЫН ТҮҮХ МӨН ҮҮ МӨН. МОНГОЛЫН ТҮҮХ ЗАВХӨН 13Р ЗУУН БИШ ЭЭ.

0  |  0
Батаа(211.36.175.179) 2023 оны 08 сарын 13

Юна гэж солонгос нэр юмаа. Тоёота машин дүүрэн байх юм гэж их гайхжээ. Ккк

2  |  0
Surenee(211.226.96.157) 2023 оны 08 сарын 16

Солонгост хаана ч орсон цэвэрхэн ариуэн цэврийн өрөө байдаг.Тэрийгээ үгүйлэх нь аргагүй.Гэхдээ Монголд Солонгосын төвшинд ариун цэврийн өрөө хийж болох л байх.Үйл ажиллагааг нь хэвийн тогтмол цэвэрхэн байлгахад хүний нөөц л яригдах бх даа....

4  |  0
Самдан(202.126.90.129) 2023 оны 08 сарын 12

Хөтөч Юна гэж бичсэн нь Хөтөч Оюунаа гэсэн үг болов уу ??!

3  |  0
Zochin(202.9.47.19) 2023 оны 08 сарын 12

Хил гаалийнхан биеэ зөв авч явмаар юм хамгийн түрүүнд эр эмгүй бүдүүн гэдэсний цуглуулга

11  |  0
11(66.181.189.221) 2023 оны 08 сарын 12

Солонгосууд гараа угаахдаа тун дургүй шүү дээ.Нэг их соёлтой болох гэж.

0  |  2
зочин(202.126.90.78) 2023 оны 08 сарын 12

Үнэн шдээ хаашаа л харна япон тэрэг чаддаг хэрнээ хөдлөхгүй хийхгүй мэддэг чаддаг бүгдийгээ залгиад эсвэл алаад идчихсэн худлаа үнэн алин болохыг ялгаж харнаа ёстой гонж. \nСоёл ярихаас хэрэгжүүлж чадку хийх нэгнээ басхаас хэтрэхгүй тэр ч бүү хэл биеэ өмөөрөхдөө гойд гаргууд шдээ буудлын үйлчилгээ нь тагын таг хоол унд хийх нөхөд бол дундын дунд ариун цэвэр таг шдээ тгээп тэрийгээ яг хүлээн зөвшөөрийшд хуц хош тгүүл чи хийхгүй юу гээд дайрчихна ёоооё хэзээ нэг чаддаг бүхнээ чаддаг болно доо өөрсдөө

5  |  0
Зочин холбогдсон (202.9.40.5) 2023 оны 08 сарын 12

Хөтөчийн түүхийн мэдлэг үнэхээр хангалтгүй байна хэлний зэрэгцээ түүх соёлоо сайн судлаж мэдсэн байх ёстой доо

11  |  2
.(202.55.188.118) 2023 оны 08 сарын 13

Арай ч дээ. Хужаад эзлэгдэж удсан ч гэх шиг

1  |  4
Төмөр(66.181.161.42) 2023 оны 08 сарын 12

Хоосон толгойтой хөтөч\n

8  |  1
Монгол(202.21.120.158) 2023 оны 08 сарын 12

Манжид эзлэгдсэн хөтөч гэж сармагчин

5  |  1
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 08 сарын 12

ER N BOL HUN HEZEE CH HEN BAISAN AA MEDDEGGUISHDEE....HUURHII UURIIGUU IH L DEER ZALRUULJDEE.... GEHDEE YAHAVDEE OO OOL SAIJRUUL...

2  |  0
Зүч(103.254.123.165) 2023 оны 08 сарын 12

Хөтөч хүүхнийг түүх соёлын боловсролыг дээшлүүлэхгүй бол буруу ойлголт төрүүлнэ шүү. Хэрэв хятад юмуу солонгос хүүхэн бол халж оронд нь монгол хүнийг тавих хэрэгтэй. Зүгээр нэг үзэж харж явах биш улс орны нэр төрийн хөтөч юм шүү дээ...

5  |  1
sayhan baasaarai (66.181.188.73) 2023 оны 08 сарын 12

sayhan l solongosuud baasarai nogoo bordoj idej baisan ard tvmen ch dee.odoo l jaahan mongotoi bolood ih ondoroos hardag bolj dee. ug ni hyatad solongosiin tariachidiin soel bol baasarai nogo bordoj ideed gahaigaa bas nogoo vldegdeleerei tejeej amia zogooj baisan hvmvvs ch dee.. ter helmerch ohin vvh tvvhee ch medehgui hvn bnaa. bid manjiin darlald hyatadtai hamt l baisan 1911 ond tusgaar togtoloo olson gej heleh estoi do. deer ni solongos manjiin haanii hamjlaga haraat uls bsan 1910-1945 ond hvrtel yponii kolonn ch dee..

5  |  3
ард(192.82.70.111) 2023 оны 08 сарын 12

Монгол улс түүхэнлдээ хэзээ ч хятадад захирагдаж байгаагүй 200 гаруй жил манжид дарлагдсан нь үнэн хятад ч тэдний дарлалд байсан нь үнэн улсынхаа түүхийг үнэн зөвөөр нь ойлгуулж чадахгүй улс 100 жил болход боловсон жорлонгоор үйлчилчихэж чадахгүй үнэн нүүр улайх юм аа...

14  |  1
зочин(103.229.120.159) 2023 оны 08 сарын 12

Хөтөч охин өөрөө буруу тайлбарласан байна, монгол усыг 1921 оноос л тусгаар тогтносон ч гэх шиг. Зохиолч хүн мөртлөө Чингис хааныг мэддэгүй ээ

5  |  1
Чимдээ(202.55.188.40) 2023 оны 08 сарын 12

Замд урьхан хаан бууз хар хорины наад талын уулзварын шинээр нээгдсэн газрууд оо той түүгээр оруулаад гаргахад болно

4  |  0
Зочин(202.7.191.46) 2023 оны 08 сарын 12

Даан ч ичмээр . Нэг сэтгүүлч хүүхэн модон жорлон Монголын давуу тал гэж жалга довны үзэлээрээ эргүүтээд байсан, бөөн харасмал дүүрэн буцаж байгаа, ахиж ирэхгүй. Юу гэж Монголчууд шиг аймаг сумын ой баяр үнэтэй дээл, гутал өмсчихөөд өт язганасан модон жорлонд бие засаад, бохир гараараа бууз хуушаараа идээд архи угаад бохирын өвчин авахыг хүсэх в дээ.

4  |  0
Tmr(203.91.115.47) 2023 оны 08 сарын 11

Hyatadiin haryand baigaagui geed bga humuus oorsdoo tuuhee unsh 1921ond bid hyatadaas tusgaar togtonoson bolhoos manjaas bish manjaas 1911 ond tusgaar togtonoson

3  |  2
001(66.181.181.15) 2023 оны 08 сарын 11

Ийм хөтөч дагуулж байдаг яана даа түүхээ ч мэдэхгүй, энэ өвгөн ч таарсан таар шуудай нь юм даа, зохиолч ч гэх шиг

5  |  0
001(66.181.181.15) 2023 оны 08 сарын 11

Ийм хөтөч дагуулж байдаг яана даа түүхээ ч мэдэхгүй, энэ өвгөн ч таарсан таар шуудай нь юм даа, зохиолч ч гэх шиг

2  |  0
Халх(203.91.115.43) 2023 оны 08 сарын 10

Ямар шаадаг лаларын хөтөч вэ лаларын хужаагын дарлалд байснаа санахгүйн байна шүү танайх сул унгасаас мэдээж өөр шүү дээ ганц удаа ч болов эвдрэлтэй замаар яваа үзэхэд гэмгүй сонирхолтой сайхан шүү дээ

5  |  1
z(66.181.177.80) 2023 оны 08 сарын 11

uls ornii baigaa baidal mongolchuudaas 100 huvi shaltgaalj bgaa shuudee

1  |  1
Top