ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2023 оны 08 сарын 22

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.08.22, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 6
  • Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.56-19.54
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Ус

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top