ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2023 оны 08 сарын 28

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.08.28, Даваа гараг
  • Билгийн тооллын: 12
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.04-19.43
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top