ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2023 оны 09 сарын 01

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.01, Баасан гараг
  • Билгийн тооллын: 17
  • Үс засуулвал: Өнгө зүс доройтно
  • Наран ургах, шингэх: 06.10-19.35
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Мод

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top