ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна

2023 оны 09 сарын 03

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2023.09.03, Ням гараг
  • Билгийн тооллын: 19
  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 06.12-19.31
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top