Завхан аймгийн Яруу сумын Жаргалан багийн нутагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос Завхан аймгийн Яруу сумын нутаг дэвсгэрээс гарах, орох, Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сарын 19-ний 21.00 цаас есдүгээр сарын 25-ны 21.00 цаг хүртэл хязгаарлах тухай тогтоол гаргалаа.
Сэжигтэй тохиолдлын хавьтлын судалгааг мэргэжлийн баг томилон, яаралтай арга хэмжээ авахыг ажлыг аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Цагдаагийн газар зохион байгуулж байгаа аж.
НЭМЭЛТ | ТАРВАГАН ТАХЛЫН ТУХАЙ
Тарваган тахал нь Yersinia pestis савханцраар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг.
Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай.
Халдвар хэрхэн дамжих вэ?
Илрэх шинж тэмдэг:
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хугацаа нь дунджаар 2-3 хоног байна. Шинж тэмдэг нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх гэх мэт ерөнхий хордлогын шинжүүд ирлэнэ. Мөн арьс салстаар халдвар авсан үед нян орсон хэсэгт улайж толбо гүвдрүү үүсэн, цусархаг шүүдэс бүхий цэврүү болох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Харин хоол боловсруулах замаар халдвар авсан үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгч бөөлжих, суулгах, заримдаа цусаар бөөлжих, суулгах шинжүүд илэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
Сэтгэгдэл ( 0 )