Бид өмнөх дугаартаа манай сонинд хандсан иргэний хүсэлтээр “Цогцсоор бизнес хийгээд байна, Я.Амаржаргал дарга,аа” хэмээх материал нийтэлсэн. Мөн мөрөөр нь мөшгин, Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалын талаар мэдээлэл сөхөж, чухам ямар удирдлагтай газар болохоороо хүний үхэл зовлонгоор бизнес хийж байна вэ хэмээн тандаж үзэхэд үнэн худлыг бататган мэдэхгүй ч таагүй мэдээлэл олон байв. Нөгөө талаар манай сонинд хандсан иргэн “Хүний үхлээр сүлжээний бизнес хийж байгаа жинхэнэ эзнийг олох, таслан зогсоох хэрэгтэй. Үүнийг жирийн ажилтан ганцаараа хийхгүй. Цаана нь ямар нэгэн албан тушаалтан байгаа” гэсэн юм. Тэгэхээр бид эрэн сурвалжах хэвлэл мэдээллийн үүргээ гүйцэтгэж, сурвалжлах болно. Юуны өмнө Хоёрдугаар эмнэлгийн удирдлагууд цогцсоор мөнгө олохоор шийдэв үү гэх хардлага төрж байна. Нэгэнт Хоёрдугаар эмнэлэгт асуудал бодитоор байгаа учраас даргаас нь эхлэн хардах эрх нь бидэнд бий.
Манай мэдээллийн мөрөөр Шарил хадгалах газрын дарга, мөнгө авсан Сүмбээ, тус эмнэлгийн Тасгийн эрхлэгч нар редакцид зарга үүсгэхээр ирсэн. Учир нь мөнгө авсан Сүмбээ гүтгэлэг гэсэн учраас дарга нар нь редакцид дагуулж ирсэн бололтой.
Бид нэгэнт иргэний гомдлын мөрөөр баримт дэлгэж байгаа учраас тодорхой байр сууриа илэрхийлж, тэд улайхдаа тулсан. Харин ийм булай зүйл хийж байж манайд хандсан иргэнд “Уучлаарай” гэж уламжилсангүй гарч одсон.
Ямартай ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад баримтаас харахад Я.Амаржаргалыг 2021 оны арваннэгдүгээр сард АТГ-аас баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байж. Хорих болсон шалтгаан нь тендертэй холбоотой асуудлаар шалгаж байсан бөгөөд “Ковидын хууль”-ийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Ингэхдээ арынхаа өрөөнөөс 200 шахам сая төгрөгтэй гардуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг. Үүнийг харсан биш мэдэх юм алга. Баттай мэдэж байгаагаар бол тэр өдгөөгийн Ерөнхийлөгчийн Зөвлөх Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад хүчээ авсан хүн. Тэрбээр энэ үед ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад шалгагдаж байсан ч суудлаасаа буусан даруйд Хоёрдугаар эмнэлгийн даргаар заларсан гэхээр аргагүй том ар талтай хүн. Бодоход ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын суудалд хэл ам тариад байхаар нь олны анхаарлаас зугтаалгаж, эмнэлгийн даргаар томилсон юм болов уу гэх сэжүүр ч гарна. Тэгэхээр удаа дараа асуудалд холбогдож байсан ч даргын суудалд заларсан хэвээр байгаагийн цаана Ерөнхийлөгчийн Эрүүл мэндийн Зөвлөх Т.Мөнхсайхан байна гэж харж болохоор. Мөн салбарынхан нь түүнийг “Арван хувийн Амаржаргал” хэмээн хочилдог нь ямар нэгэн учиртай байх. Уг нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг л ийн нэрлэдэг сэн.
Уг нь ийнхүү цааш сөхөхөөр өндөр үнэтэй оношилгооны эхо, рентген аппаратыг тохироо хийж их хэмжээний мөнгийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хуйвалдан угаасан байж болзошгүй, эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгждээ боломж олгон авилга үйлдсэн.
Хоёрдугаар эмнэлэгт цэцэрлэг байгуулах нэрийдлээр хандив тусламжийг хамтран ажиллагч байгууллагуудаас нэхэмжлэн хувьдаа завшсан. Эмнэлгийн 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах нэрийдлээр олон тооны эм, эмнэлгийн хэрэгсэл худалддаг байгууллага руу холбогдон хандив нэхэж, түүнийгээ хувьдаа завшсан бөгөөд түүний гол орлогоо бүрдүүлдэг дансны эзэн иргэн С-ын гүйлгээний дансан дахь мөнгөний тоо 10 оронтой тоогоор хэмжигдэхүйц байсан нь ил болсон гэх мэдээлэл бас байна.
Мөн эмнэлгийн резидент эмч нарын сургалтын төлбөрийг Төрийн санд байршуулалгүй Сургалтын албаны дарга Баярсайхантай хуйвалдан бэлнээр авч түүнийгээ хувь хүмүүсийн данс руу шилжүүлж эргэлдүүлсэн, нийт 110 гаруй резидент эмчийн төлбөрийн мөнгө 140 гаруй сая төгрөг, дээр нь нэмэлтээр 140,000 төгрөгийг резидент эмч нараас хууль бусаар хураан авсан гэх маш олон шалтгаанаар шалгагдаж байсан ч тэгэсхийгээд чимээ намдсан. Мөн нэг албан баримт сөхөхөд Я.Амаржаргал дарга нь шалгагдаж байгаад цагаадсан. Тодотгож хэлэхэд дээрх бүхий л баримтууд нь гүтгэлэг байсан учраас Шүүхийн шийдвэрээр Хоёрдугаар эмнэлгийн даргаар томилогдсон байна.
Тэгээд ч шүүх ёстой газар нь шүүн тунгаасан учраас бидэнд хамаагүй. Гагцхүү Я.Амаржаргал даргаас хүний үхэл зовлонгоор бизнес хийж байгаа сүлжээг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг манайд хандсан иргэний өмнөөс хүссэн хэрэг.
Цуврал бий...
М.ЗУЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Монгол д үнэн гэж алга уу ясан их мөнгө амласан болохоор хүн болон байгууллага гүтгэн вэ АТГ шалгах хэрэгтэй шүү энэ сэтгүүлч зиндааг яг үндсэндээ ажилаа хийж байгаа эмчийг бүү буруу шаа харин зовлон ирэхээр лам дээр очидогоо боль нуу өөрсдөө асуудалаа шийдэж сур арчаагүй ард түмэн
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
80955877
39DEESH SEXSY ERCHUUDTEI80955887
S AWN80955877AXAAS
Ингэж хүнийг ор үндэсгүй гүтгэж чадаж байгаа энэ хүн захиалагч талаас их хэмжээний мөнгө авсан байна даа. цуврал гүтгэлэг бүр нь ямар үнэтэй вэ? Зул гуай? АТГ шалгах хэрэгтэй
Ichih bulchirhai baihgui bulai avgai yum daa