Ирэх онд тохиох гэж буй Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” музейг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян болон ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе П.В.Петрунин нар оролцож, түүхэн байлдаан болон түүний ач холбогдлын тухай ярилаа.
Халхголын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Засгийн газар хамтран олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Монгол төдийгүй Зөвлөлтийн хувьд ч чухал ач холбогдолтой энэхүү ялалтын түүхэн ойн хүрээнд Оросын тал арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулж эхэлсэн байна. Энэ оны наймдугаар сард Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевын санаачилгаар тус мужийн Засгийн газрын зардлаар ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, Д.Сүхбаатарын гурван одонт ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбайг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж дууссан. Оросын тал Г.К.Жуковын ёслолын хүрмийг оёх ажлыг зохион байгуулсан билээ. Түүнийг Чойбалсан хот дахь Г.К.Жуковын нэрэмжит 327 дугаар ангийн командлалд хүлээлгэн өгч, цэргийн алдар өргөөнд байрлуулна гэлээ.
Мөн Чойбалсан хотын төвд Г.К.Жуковын хөшөөг босгох шийдвэр гаргажээ. Уг хөшөөг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Грековын нэрэмжит урланд бүтээсэн байна.
Энэ оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд Улаанбаатар хотын Жуковын гэр музейд ОХУ-д хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээсэн маршалын бүрэн хэмжээний дүрсийг байршуулах аж.
Яг одоо Халхын голын байлдааны 85 жилийн ойд зориулсан шинэ баримтат киног бүтээх ажил идэвхтэй явагдаж байна. ОХУ-ын томоохон “Синема продакшн” продюсерын төвийн зураг авалтын багийнхан сая Монголд ирээд зураг авалтаа хийсэн бөгөөд энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков, Цэргийн болон агаарын цэргийн атташе П.В.Петрунин, Г.К.Жуковын музейн захирал Д.Амартайван нараас ярилцлага авч, Дундговь аймагт амьдардаг Фронт Цэгмидийн гэрт зочилж, Халх голын байлдааны үеэр фронтод сувилагч хийж байсан Ц.Чимидцэрэн гуайтай ярилцжээ.
Цаашид Халх гол руу Орос, Монголын залуучуудын хамтарсан экспедиц явуулах, “Хүүхдүүд ялалт зурна” сэдэвтэй зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гаргах, Халхын голын байлдаанд Зөвлөлтийн болон Монголын цэргүүд хамтын ялалт байгуулсны ач холбогдлын тухай олон улсын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал явуулах, Халх голд алтан амиа алдсан дайчдын дурсгалд зориулсан "Мөнхөд дурсагдах дайчид" жагсаал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
Мөн Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Халхын голын байлдааны сэдвээр олон нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Элчин сайдын яамны Цэргийн атташе П.В.Петрунин “Халх голын байлдааны амьд гэрчүүд болох ахмад дайчдаас Монголд гурван хүн байдаг бол ОХУ-ын талаас Чита мужид нэг хүн амьд сэрүүн байдаг. Гэвч түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ярилцлага авах боломжгүй, харин зургаа авахуулах боломжтой байгаа” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 6 )
Ялалт музейн үүсгэн байгуулагч биш шүү тэр мягаа юугаа ч мэдэхгүй явсан хүн
Одоо иймээрхүү тархи угаах болхи юмаа болих юм бишүү? Халх голын тулалдаанд их ч газар нутгаа алдсан биз монголчууд? \nУрд жилүүдэд нь Японы тагнуул гэж баахан аллага хийсэн. Түүх үнэнээрээ байх сайхан.
Лаларууд монголчуудын тархийг угааж ханахгүй юм аа.Адгийн хөрш үнэн юм юу ч бхгүй худалч новшнууд.
mongolchuud heregtei za. Daind ybj yponii samuurai nariig but tsohij baildaj baisan minii ovood hamaatai yum malaa. Halh gol 1945 onii chololoh daind oroltsoj baisan 80000 hvnii vr sad monmgold bnaa> cham shig hujaagiin nogoochin sheesd bol hamaagui l dee..
Хэнд хэрэгтэй юм оросуудад л байх... Россия иди на хуй
SEXSDN80955877