ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан унах улирал (23ц 30м) эхлэнэ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Сэтгэгдэл ( 0 )