ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн

2024 оны 01 сарын 05

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.05, Баасан гараг
  • Билгийн тооллын: 24
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.41-17.13
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top