ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр хийморийн дарцаг хатгахад сайн

2024 оны 01 сарын 08

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.08, Даваа гараг
  • Билгийн тооллын: 27
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.41-17.16
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Хий

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top