ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2024 оны 01 сарын 09

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.09, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 28
  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.40-17.18
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Гал

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top