ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал сүлд тэнэж одно

2024 оны 01 сарын 10

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.10, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 29
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 08.40-17.19
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Шороо

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top