ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн

2024 оны 01 сарын 11

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.11, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 30
  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 08.39-17.20
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top