ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2024 оны 01 сарын 15

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2024.01.15, Даваа гараг
  • Билгийн тооллын: 4
  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна.
  • Наран ургах, шингэх: 08.37-17.25
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Мод

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top