Аргын тооллын 1 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 6
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын 1 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Могойг хүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
Сэтгэгдэл ( 0 )